Т.Ням-Очир: Ахлах ангийнхан сонгон судлах хичээлээ цахимаар үзэх зохицуулалт хийж байна

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир  цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

 Тэрбээр “Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах зохицуулалт хийж байна. Тиймээс багшийн хүрэлцээ хангамжийг нөхөх боломжтой гэж харж байна. Өнгөрсөн жил 700 орчим бага ангийн багш дутагдахаар хичээлийн жилийг эхлүүлсэн. Эсрэгээрээ 620 бага ангийн багш бэлтгэгдэж төгсөх судалгаа гарсан юм. 70 гаруй багшийн зөрүү үүссэн. Багш мэргэжилтэй боловч өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тэтгэвэрт гарсан ч ажиллах боломжтой багш нарын судалгааг гаргаж, дээрх тоог нөхөж ажилласан” гэв.

 Өнгөрсөн жил МУБИС-тай хамтран ажиллаж, бага ангийн багшийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулсан. Энэ жил багшаар суралцаж буй төгсөх курсийн бүх оюутныг дадлагажигч багшаар ажиллуулахаар болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *